SCHOEFFEL -"PEARLS OF THE GRAND BUDAPEST HOTEL" СУВДНЫ ШОУ
Schoeffel
 

 

Тансаг сувдан эдлэлээрээ алдартай Германы Schoeffel брэнд Ханбүргэдэй их дэлгүүртэй хамтран "Pearls of The Grand Budapest Hotel" хэмээх шоуг 2014 оны 12-р сарын 05-ны өдөр дөрөв дэх удаагаа зохион байгууллаа.

 

   Бүсгүй хүний гоо үзэсгэлэн,  эрхэмсэг оршихуйн бэлгэ тэмдэг болсон сувдан эрдэнэсийн тансаг сайхныг бишрүүлсэн энэхүү шоунд “Schoeffel” брэндийн олон улсын худалдааны менежер ноён Жосеф Лим хүрэлцэн ирж сувдны гоёмсог коллекцууд, шинээр бүтээсэн загваруудаа танилцуулж, уригдан ирсэн зочдод зөвлөгөө өгч, тусгай худалдаа хийлээ.

 

   Schoeffel брэндийн өвөрмөц дүр төрхийг илтгэх 4С буюу

   Дэлхийд нэн ховор, хамгийн үзэсгэлэнт сувдыг 18 каратын алтан дээр суурилуулж, гайхалтай зохиомжтойгоор очир эрдэнийн чулуу /алмаз/, бадмаараг /рубин/, индранил чулуугаар чимэглэсэн гайхам зохиомжийг дарханы нарийн ур хийцтэй хослуулан бүтээсэн Couture коллекц,

   Эмэгтэй хүний сэтгэлийн уянга, гоо сайхныг төгс илэрхийлэх тансаг чамин хийц бүхий Classic коллекц,

   Өмнөд тэнгисийн гайхамшигт алтлаг болон мөнгөлөг сувд, Тахитигийн хар сувд зэрэг хамгийн нарийн өнгөний хослол бүхий сонирхол татахуйц, олон төрлийн өнгө алагласан гайхамшигт Collier коллекц,

   Өвөрмөц шийдэл бүхий загварлаг бөгөөд сэтгэл татам шинэлэг загвартай Creative коллекцууд нь эрхэм зочдын мэлмийг мялааж, гоо сайхны мэдрэмжийг оргилуулсан, эрхэмсэг оршихуйг бэлгэдсэн онцлог шоу боллоо.Мөн Хүйтний улиралд бүсгүйчүүдийг улам бүр гоо үзэсгэлэнтэй дур булаам харагдуулдаг дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн гоёмсог үслэг эдлэлүүдийн шинэ загваруудыг толилуулсан нь ирсэн зочдын сонирхлыг ихэд татаж байлаа.

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

БУСАД МЭДЭЭ
“MY BEAUTY” УРАМШУУЛАЛТ ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ Нарны илч наашилж, ...
НАРНЫ ШИЛНИЙ ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ   Нүдний шил нь нарны туяанаас ...
АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ  Ханбүргэдэй компанийн хамт олон ...
CHOPARD ТАНЫ ЭРХЭМСЭГ ОРШИХУЙГ БҮТЭЭНЭ  1860 онд Швейцарийн ...
БИД ЭРЧҮҮДИЙН ТАНСАГ ОРШИХУЙГ БҮТЭЭГЧ Alfred Dunhill компанийн Ази - Номхон ...
ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ЭРЧҮҮД CANALI-Г ХЭРЭГЛЭДЭГ Canali группын худалдаа хариуцсан ...
MORESCHI-ИЙН ГУТАЛ НЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ УРЛАГИЙН ГАЙХАМШИГТ БҮТЭЭЛ Moreschi брэндийн ...
SCHOEFFEL -"PEARLS OF THE GRAND BUDAPEST HOTEL" СУВДНЫ ШОУ ...
ЗУНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ Ханбүргэдэй их дэлгүүрт эрхэм ...
ХАНБҮРГЭДЭЙ РОЯАЛ ДЭЛГҮҮРЭЭ ШИНЭЧИЛЖ НЭЭЛЭЭ Хэрэглэгчдийнхээ хүсэл ...
SUMMER SALE ЭХЭЛЛЭЭ Ханбүргэдэй их дэлгүүр эрхэм хэрэглэгчиддээ ...
PEARLS OF THE GREAT GAT SBY Бүсгүй хүний гоо үзэсгэлэн, ариун нандин ...
WATCH FAIR 2014 Ханбүргэдэй их дэлгүүр дэлхийн шилдэг брэндүүдийн ...