MORESCHI-ИЙН ГУТАЛ НЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ УРЛАГИЙН ГАЙХАМШИГТ БҮТЭЭЛ Moreschi брэндийн Ази Номхон Далайн бүс нутгийг хариуцсан Олон улсын худалдааны менежер Жианлука Фиэлс: |
![]() |
|
Moreschi брэндийн Ази Номхон Далайн бүс нутгийг хариуцсан Олон улсын худалдааны менежер Жианлука Фиэлс:
Moreschi-ийн гутал нь тэр чигээрээ урлагийн гайхамшигт бүтээл
Итали улсын Moreschi брэндийн Ази Номхон Далайн бүс нутгийг хариуцсан Олон улсын худалдааны менежер Жианлука Фиэлс Монголд хүрэлцэн ирж Ханбүргэдэй их дэлгүүрийн худалдааны зөвлөхүүд болон үйлчлүүлэгч нарт брэндийнхээ талаар сургалт зохион байгуулж зөвлөгөө өгсөн юм.Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.
Юуны өмнө Монголд хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Та брэндийнхээ талаар манай уншигч олонд товч танилцуулна уу?
Moreschi нь Европдоо төдийгүй дэлхийд гутал үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг нэр хүндтэй компани. Өнөөгийн байдлаар манай 300 гаруй ажилчид өдөрт 1200 хос гутал үйлдвэрлэдэг бөгөөд дэлхий даяар 70 гаруй оронд өөрийн албан ёсны түншүүдээрээ дамжуулж бүтээгдэхүүнээ борлуулдаг. 2010 оноос хойш Ханбүргэдэй их дэлгүүртэй хамтран ажиллаж бүтээгдэхүүнээ борлууж байна. Анх 1946 онд Италийн хойд хэсэгт байрлах Веживано хотын үйлдвэрийн дүүрэгт байгуулагдсан. Манай компани байгуулагдсан цагаасаа эхлэн бүтээгдэхүүндээ ТАВ ТУХ-ЧАНАР –ыг эрхэмлэн Европ стандартыг мөрдлөг болгож ажиллаж ирсэн. Бид хэрэглэгчдийнхээ хүсэл шаардлагад нийцүүлсэн тав тухтай, онцгой зөөлөн уян хатан, хөдөлгөөний чөлөөт байдлыг дээд зэргээр хангасан сайн чанарын гутал хийдэг.
Moreschi брэндийн гутлууд маш гоё загвартай юм. Нууц нь юунд байна вэ?
Улирал бүрт сэтгэл татсан шинэ загвар, коллекц гаргахын тулд хувцасны загвар зохион бүтээгчдийн багтай хамтран ажилладаг. Олон жил энэ салбарт ажилласан мэргэжлийн туршлагатай ажилчдын маань хичээл зүтгэл, сэтгэл шингэсэн учир Moreschi-н гуталууд нь тэр чигээрээ урлагийн гайхамшигт бүтээл болдог. Moreschi-н эрэгтэй эмэгтэй гэсэн үндсэн коллекцтой бөгөөд сонгодог загварын зөөлөн арьсан гутал, спорт төрлийн гутал, гоёлын гутлын загваруудаас бүрддэг. Монгол орон бол эрс тэс уур амьсгалтай өвөл нь маш хүйтэн байдаг гэж сонссон. Moreschi-н намар өвлийн загварууд дээд зэргийн дулаан нэхий дотортой. Өмсөөд явахад маш хөнгөн, хөлд эвтэйхэн байхаар хийгдсэн.
|