MORESCHI-ИЙН ГУТАЛ НЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ УРЛАГИЙН ГАЙХАМШИГТ БҮТЭЭЛ

Moreschi брэндийн Ази Номхон Далайн бүс нутгийг хариуцсан Олон улсын худалдааны менежер Жианлука Фиэлс:

moreschi
 

 

 

Moreschi брэндийн Ази Номхон Далайн бүс нутгийг хариуцсан Олон улсын худалдааны менежер Жианлука Фиэлс:

 

Moreschi-ийн гутал нь тэр чигээрээ урлагийн гайхамшигт бүтээл

 

Итали улсын Moreschi брэндийн Ази Номхон Далайн бүс нутгийг хариуцсан Олон улсын худалдааны менежер Жианлука Фиэлс Монголд хүрэлцэн ирж Ханбүргэдэй их дэлгүүрийн худалдааны зөвлөхүүд болон үйлчлүүлэгч нарт брэндийнхээ талаар сургалт зохион байгуулж зөвлөгөө өгсөн юм.Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.

 

Юуны өмнө Монголд хүрэлцэн ирсэн танд баярлалаа.  Та брэндийнхээ талаар манай уншигч олонд товч танилцуулна уу?

 

Moreschi нь Европдоо төдийгүй дэлхийд гутал үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг нэр хүндтэй компани. Өнөөгийн байдлаар манай 300 гаруй ажилчид өдөрт 1200 хос гутал үйлдвэрлэдэг бөгөөд дэлхий даяар 70 гаруй оронд өөрийн албан ёсны түншүүдээрээ дамжуулж бүтээгдэхүүнээ борлуулдаг. 2010 оноос хойш Ханбүргэдэй их дэлгүүртэй хамтран ажиллаж бүтээгдэхүүнээ борлууж байна. 

Moreschi1

Анх 1946 онд Италийн хойд хэсэгт байрлах Веживано хотын үйлдвэрийн дүүрэгт байгуулагдсан. Манай компани байгуулагдсан цагаасаа эхлэн бүтээгдэхүүндээ ТАВ ТУХ-ЧАНАР –ыг эрхэмлэн Европ стандартыг мөрдлөг болгож ажиллаж ирсэн. Бид хэрэглэгчдийнхээ хүсэл шаардлагад нийцүүлсэн тав тухтай, онцгой зөөлөн уян хатан, хөдөлгөөний чөлөөт байдлыг дээд зэргээр хангасан сайн чанарын гутал хийдэг.


Хүмүүс гар аргаар хийсэн гутлыг илүүд үздэг. Үйлдвэрлэлийнхээ онцлогийн талаар сонирхуулаач?


100 хувь Итали улсад үйлдвэрлэгдсэн. Тусгай технологиор боловсруулсан тугал, буга, үхэр, матар, могойн арьсаар гутлаа хийдэг бөгөөд гутлын эсгүүрээс эхлээд нарийн оёдол нэг бүрийг гараар хийдэг. Зөвхөн нэг хос гутлыг хийж эхлэхээс дуусах хүртэл 50-300 дамжлага дамжин  хянагдаж үйлдвэрээс гардаг учир Moreschi-н гутал дээд зэргийн чанартай байдаг. 

ET tolovloltiin bus-Model

 

Moreschi брэндийн гутлууд маш гоё загвартай юм. Нууц нь юунд байна вэ?

 

Улирал бүрт сэтгэл татсан шинэ загвар, коллекц гаргахын тулд хувцасны загвар зохион бүтээгчдийн багтай хамтран ажилладаг. Олон жил энэ салбарт ажилласан мэргэжлийн туршлагатай ажилчдын маань хичээл зүтгэл, сэтгэл шингэсэн учир Moreschi-н гуталууд нь тэр чигээрээ урлагийн гайхамшигт бүтээл болдог. Moreschi-н эрэгтэй эмэгтэй гэсэн үндсэн коллекцтой бөгөөд сонгодог загварын зөөлөн арьсан гутал, спорт төрлийн гутал, гоёлын гутлын загваруудаас бүрддэг. Монгол орон бол эрс тэс уур амьсгалтай өвөл нь маш хүйтэн байдаг гэж сонссон. Moreschi-н намар өвлийн загварууд дээд зэргийн дулаан нэхий дотортой. Өмсөөд явахад маш хөнгөн, хөлд эвтэйхэн байхаар хийгдсэн.


Бидэнд сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.

БУСАД МЭДЭЭ
“MY BEAUTY” УРАМШУУЛАЛТ ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ Нарны илч наашилж, ...
НАРНЫ ШИЛНИЙ ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ   Нүдний шил нь нарны туяанаас ...
АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ  Ханбүргэдэй компанийн хамт олон ...
CHOPARD ТАНЫ ЭРХЭМСЭГ ОРШИХУЙГ БҮТЭЭНЭ  1860 онд Швейцарийн ...
БИД ЭРЧҮҮДИЙН ТАНСАГ ОРШИХУЙГ БҮТЭЭГЧ Alfred Dunhill компанийн Ази - Номхон ...
ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ЭРЧҮҮД CANALI-Г ХЭРЭГЛЭДЭГ Canali группын худалдаа хариуцсан ...
MORESCHI-ИЙН ГУТАЛ НЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ УРЛАГИЙН ГАЙХАМШИГТ БҮТЭЭЛ Moreschi брэндийн ...
SCHOEFFEL -"PEARLS OF THE GRAND BUDAPEST HOTEL" СУВДНЫ ШОУ ...
ЗУНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ Ханбүргэдэй их дэлгүүрт эрхэм ...
ХАНБҮРГЭДЭЙ РОЯАЛ ДЭЛГҮҮРЭЭ ШИНЭЧИЛЖ НЭЭЛЭЭ Хэрэглэгчдийнхээ хүсэл ...
SUMMER SALE ЭХЭЛЛЭЭ Ханбүргэдэй их дэлгүүр эрхэм хэрэглэгчиддээ ...
PEARLS OF THE GREAT GAT SBY Бүсгүй хүний гоо үзэсгэлэн, ариун нандин ...
WATCH FAIR 2014 Ханбүргэдэй их дэлгүүр дэлхийн шилдэг брэндүүдийн ...