АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ |
|
|
Ханбүргэдэй компанийн хамт олон Монгол түмний уламжлалт баяр сар шинийг угтан 2015.01.07-нд БГД-ийн 4-р хороонд оршин суудаг 120 гаруй ахмадыг өөрийн ресторандаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд ирсэн ахмад буурлуудаа Ханбүргэдэй ХХК-ийн импортын хүнсний бүтээгдэхүүний дээжээс бүрдсэн гарын бэлгийг өглөө. Мөн ахмадуудынхаа хонин жилийнх нь аз хийморийг бэлгэдэн азын сугалаа сугалуулж азтан болсон хоёр ахмад настанд болон ирсэн ахамдууд дундаас 85 насыг зооглоод буй хамгийн өндөр настан Янжив гуайд сар шинийн хэвийн боов, ааруул, цагаан идээ бэлэглэлээ. Арга хэмжээний үеэр ахмадууд маань хууч хөөрч, бүжиглэн, дуулж хуурдан мэндчилгээ дэвшүүлэн хамтдаа нэг өдрийг хөгжилдөн өнгөрөөсөн юм.
|