PEARLS OF THE GREAT GAT SBY
1 
 

 

Бүсгүй хүний гоо үзэсгэлэн, ариун нандин чанар, эрхэмсэг оршихуйн бэлгэ тэмдэг болох тансаг сувдан эдлэлийн сэтгэл татам гоо үзэсгэлэнг бишрүүлсэн "PEARLS of the GREAT GATSBY" сувдны шоуг 2014 оны 6-р сарын 13-ны өдөр дээд зэргийн тансаг сувдан эдлэлээрээ алдартай Германы Schoeffel брэнд Ханбүргэдэй их дэлгүүр хамтран зохион байгууллаа.

 

19-р зууны эрхэмсэг хатдын үеэс өнөөдрийг хүртэл үе үеийн бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн, зэрэг зиндаа, хайр сэтгэл, хүсэл мөрөөдлийн илэрхийлэл болсоор ирсэн Schoeffel брэнд энэ удаагийн шоундаа амьд организмоос үүсдэг цорын ганц үнэт чулуу болох сэтгэл татам гоо үзэсгэлэнт тансаг сувдан эдлэлүүдээ шинээр танилцууллаа. Дэлхийд нэн ховор, хамгийн үзэсгэлэнт сувдыг 18 кратын алтан дээр суурилуулж, гайхалтай зохиомжтойгоор очир эрдэнийн чулуу /алмаз/, бадмаараг /рубин/, индранилчулуугаар чимэглэнтуйлын тансаг мэдрэмжийг дарханы нарийн ур хийцтэй хослуулан бүтээсэн Couture коллекц, эмэгтэйлэг, нандин хийгээд сэтгэл догдлуулам тансаг Classic коллекц, өмнөд тэнгисийн гайхамшигт алтлаг болон мөнгөлөг сувд, өвөрмөц дүр төрхтэй нарийн бөгөөд чамин хийцтэй Тайтигийн хар сувд зэрэг хамгийн нарийн өнгөний хослол бүхий сонирхол татахуйц, олон төрлийн өнгө алагласан гайхамшигт Collier коллекц, өвөрмөц шийдэл бүхий загварлаг бөгөөд сэтгэл татам шинэлэг, тансаг оргилуун сэтгэлийн илэрхийлэл болсон Creative коллекц болон 1920-1930 аад оны ихэмсэг тансаг амьдралын хэв маягийг илтгэсэн Gatsby загварын гоёмсог чамин сувдан эрдэнэсүүд тус арга хэмжээнд уригдан ирсэн бүсгүйчүүдийн харааг өөрийн эрхгүй булааж байв. Тус арга хэмжээнд Schoeffel брэндийн Ази Номхон Далайн бүс нутгийг хариуцсан менежер Жозеф Лим хүрэлцэн ирж сувдны талаар зөвлөгөө өгч тусгай үйлчилгээ үзүүлсэн юм.

 

Олон янзын өнгө, хэлбэр дүрс, хэв маяг бүхий сувдан сондор болон сувдан үнэт эдлэлүүд нь шөнийн тэнгэрт гялалзах од мичидийг санагдуулан, орчны гүн хөх өнгийн гэрлийн эффект нь сувдны өлгий нутаг болох зах хязгааргүй далайн мандалд үүрийн гэгээ цайж буй мэт таатай мэдрэмжийг төрүүлнэ. Шоуны тайз засал чимэглэл, эгшиглэх аялгуу нь тэр чигтээ 1920-1930 аад оны ихэмсэг тансаг амьдралын хэв маягийг илэрхийлэх орчинг бүрдүүлсэн нь сувдны гоёмсог тансаг байдлыг илүү тодотгож байлаа. 

БУСАД МЭДЭЭ
“MY BEAUTY” УРАМШУУЛАЛТ ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ Нарны илч наашилж, ...
НАРНЫ ШИЛНИЙ ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ   Нүдний шил нь нарны туяанаас ...
АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ  Ханбүргэдэй компанийн хамт олон ...
CHOPARD ТАНЫ ЭРХЭМСЭГ ОРШИХУЙГ БҮТЭЭНЭ  1860 онд Швейцарийн ...
БИД ЭРЧҮҮДИЙН ТАНСАГ ОРШИХУЙГ БҮТЭЭГЧ Alfred Dunhill компанийн Ази - Номхон ...
ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ЭРЧҮҮД CANALI-Г ХЭРЭГЛЭДЭГ Canali группын худалдаа хариуцсан ...
MORESCHI-ИЙН ГУТАЛ НЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ УРЛАГИЙН ГАЙХАМШИГТ БҮТЭЭЛ Moreschi брэндийн ...
SCHOEFFEL -"PEARLS OF THE GRAND BUDAPEST HOTEL" СУВДНЫ ШОУ ...
ЗУНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ Ханбүргэдэй их дэлгүүрт эрхэм ...
ХАНБҮРГЭДЭЙ РОЯАЛ ДЭЛГҮҮРЭЭ ШИНЭЧИЛЖ НЭЭЛЭЭ Хэрэглэгчдийнхээ хүсэл ...
SUMMER SALE ЭХЭЛЛЭЭ Ханбүргэдэй их дэлгүүр эрхэм хэрэглэгчиддээ ...
PEARLS OF THE GREAT GAT SBY Бүсгүй хүний гоо үзэсгэлэн, ариун нандин ...
WATCH FAIR 2014 Ханбүргэдэй их дэлгүүр дэлхийн шилдэг брэндүүдийн ...