• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • restoran.jpg

Цагийн хуваарь: Өдөр бүр 10:00-23:00

   Манай ресторан нь Ханбүргэдэй их дэлгүүрийн 11 давхарт байрладаг бөгөөд нэг ээлжиндээ 150-250 хүн, босоо хүлээн авалтаар 200-350 хүн хүлээн авах хүчин чадалтай. Мэргэжлийн тогоочийн сэтгэлийн ураар бүтсэн Европ болон Монгол үндэсний дээд зэргийн чанар амттай олон төрлийн зоог зууш болон Ханбүргэдэйн нэрийн хоолноос захиалах бүрэн боломжтой. Хоолны даруулга болох төрөл бүрийн амттанаас гадна олон улсын стандартыг хангасан архи, дарс, согтууруулах найрлагагүй ундаа зэргээр үйлчилнэ. 

 

Нийслэл хотыг баруун жигүүрээс нь тольдон харах боломжтой, сонгодог хэв маягийн интерьер, шинэлэг дизайн бүхий тав тухтай тохилог сайхан орчин таныг угтах болно.

 

Та бүхний захиалгаар баяр ёслол, хурим найр, шинэ жил, ойн баяр, насны ой, төрсөн өдөр, төгсөлтийн баяр, хүүхдийн сэвлэг үргээх ёслол, коктейл шоу зэрэг төрөл бүрийн хүлээн авалтын арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулна. Та бүхний захиалгын дагуу үйлчлэхээс гадна бидний зүгээс төрөл бүрийн нэмэлт үйлчилгээг санал болгож байна.

 

Мөн үүний зэрэгцээ зориулалтын тайз засал, P4,5 нягтрал бүхий лед дэлгэц, орчин үеийн мэргэжлийн Yamaha JBL брэндийн хөгжим аппаратур, лазер болон лед диско гэрэлтүүлэг, Shure брэндийн утастай болон утасгүй микрофон, MD, CD тоглуулагч бүхий иж бүрэн техник хэрэгслэлээр хангах болно.